Юу ч бус… \&%#@\

Khaliun Ann
Jan 24, 2023

--

… Улиран өнгөрөх он цагийн урсгал

Улаахан алим ногоорч үзэгдэнэ

Урин цагийн уянга халихад

Урдахаа барсан хүмүүн халтирна

Түмэн өнгөтэй тунгалаг ертөнцөд

Тодоос тод тусам худал

Төрлөө олоогүй төөрсөн сүнсэнд

Төлөөсийн хариу ирдэг л үнэн

Давчуу өрөөний бөхчим агаараас

Давж гардаг нь дөтлөсөн сэтгэл

Доголон хүний баруун хөлнөөс

Дүүлж гардаг нь дөмөгхөн итгэл

Багширалдсан үүлсээс барамгүй хур бууж

Багласан цэцэгсээс бүдгэрсэн дэлбээ унаж

Балны цаана бурам бус бэртэгчин

Баллуурын цаана үзэг бус харандаа

Эмх цэгцгүй этгээд ертөнцөд

Эгэл жирийн эрчилдсэн тархи

Эзнээ бус эрвээхийг будаж

Энгэрт бус эрхийд төвлөрнө.

--

--