Khaliun Ann
Aug 11, 2023

Хавхар дар.

Энэ замилан энгэх тусам

Эргээд би энтрэгээ олдог

Энд амилах сүнс тутамд

Эргээд би элсээ ухдаг

Эгэл жирийн энгийн эргүүлэгт

Эрчээр удаан энгэсэгээ ханхлуулна

Эсрэг жирийх эндүүр эрчимд

Эрчилдсэн тархи уруу төвхнөнө

Одоо хэн хаана байна вэ

Ондоо нутгийн иргэншил биш биз?

Ороо хүнд оргож буцна

Оргиж буцлах үе цөөхөн

Халин урсах хорвоогийн жамаар

Халгиж бус ханхалж яваарай

Халиуран одох тэнгэрийн судас

Хамтарч биш ганцаардаж одоосой.