\Хүүрнэл\

Khaliun Ann
2 min readDec 3, 2021

--

…Хөнжилдөө хүйтэн хөлөө дулаацуулан , ясаа амраан хэвтэх шиг жаргал үгүй… Энэ мөчид тархинд минь нэгэн бодол цухуйн орж ирсэн юм . Бүх зүйл болоод л байгааг болох ёстой зүйл болдгоороо болоод л өнгөрч байна гэж бодох нь зөв үү ? Аль эсвэл энэ болж буй процессуудыг чи засах ёстой шүү гээд өгч байгаа гэж бодох нь зөв үү ? Аль алийг нь бодсон ч алинд нь ч хариу өгч би чадаагүй . Хүн бүрийн амьдрал аз жаргалтай бас асуудалтай . Үнэнийг хэлэхэд би ч асуудлаа цэгцлэх гэж хичээвч нойр минь хүрэхгүй таазаа ширтэн хэвтэж байна . Миний зан чанар байгаа байдал зөв үү буруу юу ? Миний бодсон бодол миний төлөө юу эсвэл хүмүүсийн төлөө юу ? Энэ дэлхийн хамгийн адгийн араатнууд амиа хичээн бусдын амийг тасалж өөртөө өл зогоодогтой ижил би өөрийнхөө аз жаргалыг илүүд үзэж бусдыг хөсөр хаяж байгаа юу ? эсвэл бүр түүнээс ч дор уу ? Заримдаа бодолд дарагддаг шүү дээ бид … Ижилхэн л сэтгэл зүрхтэй “хүн” гэдэг нэршлийг зүүдэг болохоороо …

Бодрол хязгааргүйн гүнрүү маш олон зүйлс тэмүүлдэг . Толгой минь өвдөж , зүрх минь дэлсэж эхэлдэг . “Новшийн зүйлс бодохоо болиод амрая” гэж өөртөө хэлсэн ч би яг л галзуу хүн шиг ингэж бодлогоширохдоо дуртай гэвэл та нар итгэхгүй дээ . Шийдлийг нь , зангилааг нь , хариултыг нь олохыг хүсдэг . Хэрэгтэй хэрэггүй зүйлсийг холбож заримдаа эмх замбараагүй орон зайг үүсгэх нь олонтаа . Юу гэмээр ч юм бэ дээ … Гэхдээ л би бодсон , хэлсэн бүхнээ хамгаалдаг . Буруу зүйл хийж , бусад руу бухдаг нь биш шүү . Өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлж , түүнийгээ хүндэтгэдэг учраас л … Би л өөрөө өөрийнхөө төлөө байж , өөрөө өөрийнхөө сэтгэлийн дархлааг дэмжиж , бодол итгэл үнэмшилдээ эзэн байхгүй бол өөр хэн ч хэний ч төлөө биш гэдгийг ойрд маш ихээр ойлгож байгаа . Чи өөрийнхөө төлөө байх эрхтэй . Өөрийнхөө мэдрэмжийг хамгаалах , мэдрэмжээ бусдад алдахгүй байх эрхтэй цор ганц хүн …чи өөрөө . Одоо энэ цаг хугацаанд чи хэн бэ ? Чи хэний бүтээл вэ ? Юуг хайрлан нандигнадаг вэ ? гэх мэт өвөрмөц сорилын үе гэж би бодож байна . Амьдралдаа шийдэх , шийдвэрлэх , эргэцүүлэх алтан үеүд хүн болгонд бий шүү дээ . Зарим хүмүүс ярьдаг би тэр үед л … Ингэж хожим хэлж харамсахгүйн тулд өөрийгөө сонсож , оновчтой шийдвэр гаргаж , бодлоо цэгцлэх үе минь энэ мөчид тохиож байна . Өөрийгөө сонсож , заримдаа тархиндаа хүчээр дийлдэх хэрэг бий мэт . Магадгүй хэт мэдрэг санагдаж тэрхүү мэдрэмжээ буулгаж байж магадгүй . Гэхдээ энэ нь л надад амар тайванг мэдрүүлж байна . Яг л хэн нэгний буглааг чимээгүй суугаад сонсдог сайн сонсогч шиг . Тийм зөөлөн , бас дулаан 🥀

Надад хэлж , намайг ойлгож урамшуул … Маргаашийг цэлмэгээр харах болно . 🤍

--

--